
Тэр зун нэг л их усан бороотой зун байсансан . Би зуныхаа амралтаар өвөөгийдөө амрангаа хонь хариулна . Тэр зун манайх гурван гэрээр саахалт орчим зайтай зуссан юм. Өвөө эмээ өттэй хоньтойгоо, үеэлүүд үхэр адуутайгаа , нагац ахтан хоньтойгоо тус тусдаа зуссан. Хооронд нь цайны сүү байнга зөөгөөстэй. Хүүхдүүд ээлжээр голоос ус авна, хоол буудахаар гээд л гурван гэрийн дунд давхиастай. Би нагац ахынд хонь хариулсан шиг . Ах бид хоёр нэг чирдэг вогончиктай , хоолны нэг пинтэй хоёр халтар нохойтойгоо өвөөгөөс хол тамхи баагуулсан шиг. Өвөө нэг өдөр сумын төвөөс 2 гөлөгөн нохой чирдэг тэрэгнээсээ оосороор уячихсан авчирж өглөө. Наад нэг хөгшин юм шүдгүй нөгөөх нь хаа хамаагүй ирээд мордсон болгоныг дагаад явчих юм гэлээ. Нээрээ арай залуу халтар маань гэнэт алга болчихоод байдаг тэгсэн айл хэсээд явчихдаг золиг байсан байна лээ. Үеээлүүд өдөртөө нэг ирээд байдаг болохоор дагаад явчихна. Цаашаа бүр өвөөгийн гадаа байж байгаад баригдахгүй юу хог чинь. Өвөөгийн авчихсантай нийлээд дөрвөн нохойтой болчивоо. Тэр зун нээрээ махаа идсэн шүү. Бараг өдөр өнжөөд хашаагаа өөр газар барина. Тэгэхгүй бол бөөн шалбааг болчихно. Тэр зун манай голын хөндийд байгаа саахалт айлуудын хотонд боохой ээлж дараалан ороод манайхыг тойроод л байлаа. Манайх нэг гүүнийхээ хааг самардуулсанаас өөр хохиролгүй шахам. Хашаагаа погончикооо тойруулаад сэлгэсээр байгаад эргэн тойрон бараг эрүүл газар байхгүй шахам ч болчихлоо. Вогончикнийхаа хаалган дээр тулгаад сүүлийн удаа хашаагаа сэлгэчихээд хэд хоногоос вогончикоо чирээд өөр газар байрлуульяа гэж ярилцлаа. Унтаж байгаад шөнө сэрсэн чинь ах бас сэрчих ч гэтэл хонь майлах урд хаалганий тэнд биш хойно дуулдаж байна. Бид хоёр ч орноосоо суга үсэр ч босоод гартал гадаа тас харанхуй бороо шивэрч байна. Юу ч харагдахгүй тас харанхуй тэмтэрч унаж босон хашаанд ортол хонь байдаггүй вогончикоо тойроод хойшоо 50 метр орчим гүйгээд хониндоо бүдэрч уналаа. Манай хойно 100 гаад метр зайд хөндлөн зам байдаг юм. Бүдэрч унан барин замын цаанаас хонио бөөгнүүлээд буцаан туув. Энэ бүх үйлдэлийг зүгээр л хар таамагаар хониныхоо майлах дууг багцаалан хийж байлаа. Бүдэрч барин хөглөж явахад минь хажуу нүцгэн гуяанд нэг нойтон амьтан байнга шүргэн байсан маань манай хөгшин халтар байлаа. Бид хоёр ч байдагаараа хашгирсаар явсан. Гэтэл хонио эргүүлээд зам дөнгөж гартал хойхно ямаа майлаад дуу нь тасарах сонсоод толгойд чоно гэсэн бодол гэсэн толгойд харван орж ирэхдээ зэрэгцэн хөгшин халтараа шонхор шонхор гэж дуудан хажуудаа байгаа эсэхийг хар зөнгөөрөө шалгасан мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Хонио туугаад задарсан хашаандаа хааж байх үед бороо ч зогсож цагаан гэгээ орон орчин тойрон бүдэг бадаг харагдаж эхлээ. Энүүнтэй зэрэгцээд аймшигтай дүр зураг харагдлаа. Эргэн тойрон улаан эрээн сүүлтэй сүүлгүй хонинууд. Цагаан улаан өнгө үүнийг улам аймшигтай тодотгож байлаа. Хашааныхаа урд аргамжсан хоёр гөлгөн нохой уяагаа тасдаад вогончик доор, залуу халтар хаашаа ч юм таг, харин хөгшин халтар маань тэр хавиар нүдэндээ шархтай хэлээ унжуулан хэвтэх нь харагдана. Өглөө тал талаас айл саахалтын хүмүүс ирж зарим нь хонь тоололцож, зарим нь хойшоо хонь эрэлцэхээр мордлоо. Боохой манай хонинуудыг гурав хуваан туусан бөгөөд хотонд дотор хоёр гуравхан хонь бариад хашаа дэлбэрсэн байсан. Нийт хонь ямааны 50% ямар нэг байдлаар гэмтсэн бөгөөд нэлээд нь цаашид мал болохгүй гээд гаргаж билээ. Тэр үед бидний хэдэн хүүхдүүд суганы булчирхайгаа цочтол хонь гаргаж үзсэн. Замын хойтох ямаатай нийлээд гучаад толгой мал бүр мөсөн боохойн хоол болсоноос гадна ор сураггүй хориод толгой мал олдоогүй. Тэр зун тэгэхэд л би чононд хамгийн ойр очсон. Дараа тэр газараа алхаж үзэхэд 12 алхам зайтай байж билээ. Дотуур өмднөөс өөр хувцасгүй жоохон хүү зөөлөн хоол болох байсан биз.
